Их найрагч Б.Лхагвасүрэн тандаа эрүүл энхийг ерөөе

2017 оны 12-р сарын 15 өдөр, 13 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
10603432_932362256844050_8902941527562184217_n

Дорнын их найрагч Бавуугийн Лхагвасүрэнг танихгүй,хүндэлдэггүй хүн Монголд  үгүй. “Монгол Тулгатны 100 Эрхэм” нэвтрүүлгийг хөтөлж монголчуудынхаа сонорыг мялааж  мэлмийг  баясгаж оюуны таашаал эдлүүлэн цэнгүүлж яваа эрхэм найрагч маань Солонгос улсын Мёнжи эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Түүний шинжилгээний хариу тааруу гарсан бөгөөд “Ходоодны хорт хавдар” гэсэн онош гарчээ. Яаралтай хагалгаа хийлгэхгүй бол биеийн байдал нь тун тааруу байгаа аж. VTV телевизийн сурвалжлагч,сэтгүүлч Болдко түүнтэй уулзахад “73 насаллаа даа. Бурхан аваад явах цаг нь болсон бол яахав. Болоогүй бол түмэн олон минь мэдэг. Нутагтаа ууландаа л нэг оччихоод ирье. Хэдэн ач зээгээ бодохоор хэцүү юм. Ганц хоёр жаахан амины юмнууд гүйлдэж байгаа шүү дээ. Өвөөдөө жигтэйхэн хайртай юм байгаам. Хадгалсан юм байх биш. Нэг сарын 10-нд хагалгаанд ор гэнэ. Нутаг буцнаа ууландаа нэг мөргөе”  хэмээн санаа алдсан гэнэ. Тэгээд “ганц ном байгаа, Болдкодоо өгнөө” гээд бэлэглэхэд нь сэтгэл эмзэглээд нулимсаа нууж арчив” хэмээн Болдко бичжээ. Гайхамшигтай найрагч,агуу их сэтгэгч Б.Лхагвасүрэн ахдаа эрүүл энхийн ерөөл хүсье.

boldko

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх