“Чингис хаан” 1,2 сая дахь зорчигчдоо угтан авч хүндэтгэл үзүүллээ

2017 оны 12-р сарын 15 өдөр, 12 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
25289355_521407214886748_7505254726831409168_n

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт “Чингис хаан” Олон улсын нисэх буудлынхан 2017 онд түүхэндээ анх удаа 1 сая 200 мянган зорчигч хүлээн авч байна.

Нисэх буудлын удирдлагууд, хэлтэс, албадын дарга нар өнөөдөр өглөө буюу 2017 оны 12 дугаар сарын 15-нд 1,200,000 дахь зорчигчдоо угтан авч хүндэтгэл үзүүлэв. Өглөө 07.35 цагт “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд буусан “МИАТ” компанийн ОМ-136 аяллын агаарын хөлгийн 103 зорчигч болон тус хөлгийн багийн гишүүдэд сарнай цэцэг бэлэглэсэн юм. Энэ онд 60-н жилийн түүхт ой нь тохиож буй тус нисэх буудлыг өнгөрсөн долоодугаар сард Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм.

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлаар зорчсон гадаад, дотоодын зорчигчдын тоо жил бүр тасралтгүй өссөөр байгаа бөгөөд 2013 онд 1,1 сая зорчигч хүлээж авч байсан бол үүнээс хойш дөрвөн жилийн дараа зорчигчдын тоо ийнхүү 1,2 сая болж өсч байгаа нь энэ юм. Мэргэжилтнүүдийн тооцоо, судалгаагаар цаашид энэ тоо жил бүр өсөх юм байна. Тус нисэх буудал нь өнөөдрийн байдлаар агаарын тээвэрлэгч гадаадын 5, дотоодын 3, бусад 7, нийт 15 байгууллагатай хамтарч ажилладаг. Агаарын тээвэрлэгч эдгээр компаниуд өнөөдрийн байдлаар Москва, Сөүл, Берлин, Стамбул зэрэг Олон улсын тогтмол 15, Дубай, Бангкок, Дели, Хошимин зэрэг захиалгат 9, нийт 22 чиглэлд, мөн орон нутгийн тогтмол 9 чиглэлд “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлаас нислэг үйлдэж байна.

25311091_521407224886747_1353732662021529131_o 25189089_521407234886746_8280320687588426527_o 25358363_521407314886738_7254740372628799402_o 25189015_521407351553401_4233496202077404326_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх