Тамхичин айлын хүүхэд зүрх судасны өвчтэй болох эрсдэлтэй

2017 оны 12-р сарын 14 өдөр, 14 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zurh

Өглөө оройдоо хотын утаа хөшилдөн өтгөрөхөд хүн болгон хахаж цацан ханиалгана. Энэ бол Улаанбаатарт байдаг л зүйл. Ерөнхий сайдаас эхлээд бүгд л “маскаа зүүгээрэй, энэ л аварна шүү” гэх реклам түгээж,  нэг их санаа зовж байгаа дүр үзүүлсэн. Гэвч хар утаа янзандаа л багширч байна. Өнгөрсөн хэдэн жилд 200 гаруй тэрбум төгрөгөөр утааны эсрэг “тэмцсэн” гэх боловч үр дүн гараагүй. Мэдэхэд илүүдэхгүй ганцхан зүйлийг зөвлөе. Бид агаарын бохирдлыг зөвхөн гадаад орчинд л байдаг гэж ойлгодог. Тэгвэл гадаад орчны бохирдлоос гадна анги танхим, албан байгууллага,гэр орон хаана л бол хаана  дотоод орчны бохирдол айлсаж байна. Үүнийг хүмүүс тэгтлээ тоодоггүй. Тэгвэл тоох ёстой гэдгийг эрүүл ахуйчид зөвлөж байна. Хүмүүс амьдралынхаа  90 гаруй хувийг гэр, ажил, сургууль, цэцэрлэг зэрэг дотоод орчиндоо өнгөрүүлдэг.
Дотоод орчны агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэр нь гадаад орчны бохирдол,ил гал, тамхины утаа юм. Эдгээр эх үүсвэрээс бий болсон тоосонцор, органик нэгдэл, бодисууд нь арьс болон амьсгалын замаар нэвтэрч зүрх судасны өвчин, уушгины хатгалгаа, бага жинтэй хүүхэд төрөх, уушгины хавдар үүсэх шалтгаан болдог.  Тамхины утаа нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, эцэг эх нь гэртээ тамхи татдаг бол хүүхэд хатгалгаа, гуурсан хоолойн багтраа, дунд чихний үрэвсэл үүсэх нөхцөл болно. Тамхичин айлын хүүхдэд  насанд хүрсэн хойноо зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байдаг аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх