Залилагчдын жагсаалтыг тэргүүлэгч Ц.Баярсайхан заан эхнэрээ хөтлөөд шоронд орох нь

2017 оны 12-р сарын 13 өдөр, 16 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
25287196_1257090884422407_2058345417_n

Монголын залилангийн “хөгжил”-д өөрийн гэсэн тод хар мөрийг үлдээсэн хүний жагсаалтад Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, улсын заан Ц.Баярсайхан яалт ч үгүй  дээгүүр байр эзэлнэ. Сүүлийн дөрвөн жилийн турш цагдаа, шүүхийн хаалга сахиж гөлөлзөн суугаа түүнийг харахаас дур гутмаар. Төр, түмний  буяныг зөв эдэлж чадаагүй өөдгүй эр албан байгууллага, хувь хүмүүсийг залилан мэхэлж, их хэмжээний хөрөнгө мөнгийг завшсан хэрэгтээ сэжигтнээр шалгагдаж олон жилийг үдсэн.  “ Баярсайхан заан нь байна  аа” гээд хэний ч хамаагүй утас руу залгаж, өөрийгөө ийн танилцуулдаг. Цаад хүн нь бөх мэддэг ч бай мэддэггүй ч бай улсын цолтой том бөх өөрийг нь тоолоо гээд сүйд болмогц  заан “барьцаа” лавшруулсаар гартаа оруулж авна. Энэ бол түүний залилдаг гол танилцуулга нь. Түүнийг тойрсон хэл ам бишгүй  сонсогддог. Тухайлбал, Япон улс руу сүмогийн тэмцээнд  хүмүүс  явуулна,  виз гаргаж өгнө хэмээн бусдаас  их хэмжээний мөнгө авах жишээтэй. Төмөр замын “ Есөн туг” дэвжээний ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байхдаа эд хөрөнгө үрэгдүүлж шамшигдуулсан, ШШГЕГ-ын “ Сүлд” спорт хорооны даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж АТГ-т шалгагдсан,  Улсын начин Б.Одхүүгээс  50 мянган ам. доллар авч шүд хийлгэсэн, Олимпийн аварга Н.Түвшинбаяраас их хэмжээний мөнгө нэхсэн  гээд  тоочвол их юм бий. ОБЕГ-ын  “Аврагч” спортын хорооны даргаар томилогдож ажиллаад уждаагүй байхдаа хэрэг түвэг нь түүнийг ажилгүй болгосон юмдаг.

Эрүүгийн анхан шатны шүүхээс өнгөрсөн хавар хоёр дахь удаагаа  11 жилийн хорих ял сонсоод  давж заалдсан ч хэрэг нь  мөрдөн байцаалтад  буцсан гэнэ. Анхны залилангийн хэрэг нь цагдаагийн сонорт хүрээд мөрдөгдөж эхэлснээс хойш удалгүй  Авлигатай тэмцэх газраас түүний эхнэр Б.Оюундэлгэрийг авлигын хэрэгт сэжиглэн  шалгасаар байгаа юм. Эхнэр Б.Оюундэлгэр нь цагийн сайханд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий  газрын “Сүлд” спорт хорооны дарга, хурандаа цолтой  гялалзаж явсан эр нөхөр Ц.Баярсайхан болон Төв аймгаас УИХ-д сонгогдсон улс төрчдийн нөлөө, нэр нүүрийг ашиглан Гаалийн ерөнхий газарт жирийн байцаагч түшмэлээс газрын дарга болтлоо дэвшин ажилласан удаатай. Харамсалтай нь,гаалийн байгууллагад буг болтлоо шигдэж,  хэмжээлшгүй их эрх дархтай болсон хэмээн хэл ам, хэрүүл шуугианы бай болж яваа өнөөх зартай хэдэн  авгай хүүхнүүдийн нэг нь луйварчин зааны эхнэр юм.  Түүний эрх мэдлээ урвуулан ашиглаж хориотой бараа бүтээгдэхүүн улсын хилээр гаргах, ганзагын наймаачид болон томоохон компаниудын янз бүрийн зөрчил дээр дөрөөлөн тэднийг шалдаа буутал шантаажлан хувьдаа баахан мөнгө салгадаг нь ил болсон. Гаалийн зарим ажилтнуудыг албан тушаал ахиулах,гаальд ажилд оруулж өгнө хэмээн мөнгө салгах, авлига хээл хахууль авдаг гэх мэт арга заль нь  нуухын аргагүй  ил болж эхэлжээ. Өнөө цагт  гаалийн жирийн байцаагчаар томилогдохын тулд өгдөг хээл хахуулийн мөнгөний  дундаж хэмжээ 10 сая төгрөг гэлцэнэ.  Ер нь төрийн байгууллагад ажилд ороход тус болсон хүнд ийм хэмжээний мөнгө өгдөг ханш тогтоод удаж байгаа аж. Тэгэхээр Б.Оюундэлгэрийн халаас дажгүй түнтгэр  болсон байж таарна.

Гаалийн байгууллагад томоохон удирдах алба хашиж буй хүмүүс нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, сав л хийвэл хувьдаа ашиг олохыг урьтал болгодог хорт зуршил  олон жилийн өмнөөс амь бөхтэй хэвээрээ байгаа бөгөөд харин Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагаас сүүлийн хоёр гурван жилийн дотор  гаалийн 70 гаруй хүнийг мөрдөн шалгаж, түрүүчээс нь шүүхээр ял өгсөн. Авлигатай тэмцэгчид Ц.Баярсайхан зааны эхнэр Б.Оюундэлгэрийн авлигын шинжтэй хэд хэдэн хэргийг шалгаж дуусгаад яллах дүгнэлт гаргуулахаар саяхан Нийслэлийн прокурорт шилжүүлжээ.

Тэгвэл Ц.Баярсайхан зааны хувьд шүүхэд давж заалдаад анх “Мах импекс” компанид мах нийлүүлнэ хэмээн их хэмжээний мөнгө авсан боловч өгөлгүй оронд нь өөрийнхөө хамтарч ажилладаг барилгын компаниас тав, зургаан орон сууц өгнө гэж давхар хулхидсан хэрэг болон   Т.Алтанцэцэг гэдэг эмэгтэйгээс залилан мэхэлж авсан 500 сая төгрөгийнх нь хэрэг зэрэг зайлшгүй дахин  нэмж шалгах шаардлагатай хэд хэдэн зүйл байгааг шүүгч нар олж тогтоосныг мөрдөгчид хараахан шалгаж дуусаагүй байна. Манай улсад албан тушаал авлига, залилангийн гэмт хэргийг байн байн мөрдөн байцаалт руу буцааж,  дахин дахин шалгасаар эцэстээ  юу ч биш болгож хаядаг гэм бий. Уг нь  Ц.Баярсайхан болон түүний эхнэрийн   удаа дараагийн хэргүүд нь  хаашаа ч бултах аргагүй тов тодорхой хэрэг гэж хуулийнхан ярьж буй. Хохирогч хохироод л үлддэг, зальдагч хууль завшаад өнгөрдөг тэр цаг өнгөрсөн билээ. Харах л үлдэв.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 4 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (202.55.191.***)
    2017/12/13 18:20

    ura ura

    (0) (0)
  2. ариун
     (43.242.241.***)
    2017/12/13 18:10

    Энэ баярсайхан Оюундэлгэр хоёулаа аюултай хүмүүс дээ 1990 ээд оны дундаас л баярсайханы нэр залилангийн түүхэнд бичигдэж байсныг санаж бна олон ч хүний голыг харлууолсан амьтан даа. Одоо нэг шуналтай эхнэрэээ дагуулаад дээлээ нөмрөх цаг ирж дээ

    (0) (0)
  3. Од
     (122.201.31.***)
    2017/12/13 17:16

    Үүнийг бичээд болон бичүүлээд бгаа хүмүүсийг нэртэй устай нь хэлж чадах юм бна. Шударга зөв хүмүүсийг гүтгэж, замаасаа зайлуулдаг төрийн албан дахь мафийн гар хөлүүд өөрсдийх нь булай илрээд ирэхээр их сандарч бнаа!!! Гэхдээ одоо мөхөл чинь гарцаагүй. Бүү бархиралд?

    (0) (0)
  4. Л
     (150.129.14.***)
    2017/12/13 17:02

    Бузрын шуналтай 1 тэрэгний 2 дугуй ,

    (0) (0)