Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан иргэдийнхээ санхүүгийн боловсролд анхаарна

2017 оны 12-р сарын 13 өдөр, 15 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
BATSAIHAN

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан аймагтаа үйл ажиллагаагаа явуулж буй банкны захирлуудтай “Өглөөний цай” уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үр дүнд банкуудтай хамтарсан иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх цуврал сургалтуудыг хийхээр болжээ.

Мөн “Оюунлаг Завханчууд” хөтөлбөрийн хүрээнд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 10-12 дугаар ангийн сурагчдын дунд санхүүгийн анхан шатны боловсрол олгох зорилготой мэтгэлцээн, илтгэл, эссэ бичлэгийн уралдааныг банкуудтай хамтран явуулахаар болжээ. Энэхүү уралдааныг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд зохион байгуулж уралдаанд тэргүүлсэн сурагчдад мөнгөн шагнал олгож 12 дугаар ангийн сурагчдад сургалтын тэтгэлэг олгохоор боллоо. Түүнчлэн банкуудтай хамтран үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн лизингийн үзэсгэлэн худалдааг жилд хоёр удаа зохион байгуулах, банкууд сард нэг удаа “Иргэдээ сонсох аян”-ыг зохион байгуулж харилцагчаа сонсдог байх, Нэг цонхны үйлчилгээг өргөжүүлж банкууд үйл ажиллагаагаа явуулдаг болох зэрэг саналыг дэвшүүлж хамтран ажиллахаар болжээ.Энэхүү “Өглөөний цай” уулзалт, ярилцлагыг цаашид сард нэг удаа салбар бүрээр тогтмол зохион байгуулахаар төлөвлөснөө дуулгалаа.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх