Ханиад томуу, хоолны хордлого болон осол гэмтлээс хэрхэн сэргийлэх вэ

2017 оны 12-р сарын 13 өдөр, 15 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
BB

Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэд, олон нийтэд дараахи зөвлөмжийг хүргэж байна. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, энэхүү зөвлөмжийн дагуу хайртай дотны хүмүүсээ халамжлаарай.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх:

vБага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд  анхаарал илүү хандуулах

vДулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх

vОлон нийтийн газраар аль болох явахгүй байх

vХаниад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх

vГараа тогтмол сайн угаах

Хоолны хордлогоос сэргийлэх:

vХоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах

v  Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө  гараа сайтар угаах

Осол гэмтлээс сэргийлэх:

vБага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих

vСогтууруулах ундааг тохируулан хэрэглэх,

vСогтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх

vСалют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх

vХол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах

vГудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102  дугаарын утсанд мэдэгдэх

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх