Тэргэнцэртэй эмэгтэйчүүдэд зориулсан кабинет үүдээ нээв

2017 оны 12-р сарын 13 өдөр, 12 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
21562

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв  дээр “Хүртээмжтэй нөхөн үржихүйн кабинет”  үүдээ нээлээ. Уг кабинетийг  Финляндын засгийн газар, “Флом” олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр тохижуулж хэдхэн хоногийн  өмнө нээсэн юм. Энэ кабинетэд тулгуур эрхтэний бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд оршин суух дүүрэг хороо харгалзахгүй үйлчилнэ . Энд хөгжлийн бэрхжээлтэй эмэгтэйчүүдэд хүртээмжтэй олон үйлдэлт үзлэгийн ор, жирэмсний үед ашиглах дасгалын өрөө, суугаагаараа жингээ үзэх боломжтой зориулалтын жин зэрэг тоног төхөөрөмжүүдийг шинээр суурилуулсан байна. Дүүргийн иргэдийг  нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц үйлчилгээнд хамруулах бөгөөд  хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд эмнэлгийн тусламж авахыг хүсвэл  дүүрэг хороо харгалзахгүй үйлчлэх нь уг кабинетийн давуу тал юм. Нээлтийн үйл ажиллагаанд тэргэнцэртэй иргэд болон ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я. Буянжаргал, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга н. Энхзул, “Флом” ОУБ-ын суурин төлөөлөгч Мика Лиахо, Флом ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал В. Батчимэг,  ХЭҮК-н реферэнт Б. Сэмжидмаа нар  оролцов.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх