Эцэг эхчүүдэд зориулан гаргасан “Монгол хүн” дижитал сэтгүүлийн нээлт болно

2017 оны 12-р сарын 13 өдөр, 09 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6a83121a250c3eeaf5b3f064b68d4675-640x381

“НИТХ, Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн Боловсролын газар хамтран 2020 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Монгол Хүн” хүмүүжлийн аяны хүрээнд “Монгол хүн бэлтгэхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үүрэг, оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр буюу энэ сарын 13-ны өдрийн 12.00-15.00 цагийн хооронд Улаанбаатар паласын их танхимд зохион байгуулах гэж байна.
Зөвлөгөөнд Нийслэлийн 9 дүүргийн сургуулийн өмнөх боловсролын 3000 багш, удирдах ажилтан оролцох бөгөөд яам, нийслэл, дүүрэг, хороод, цэцэрлэгийнхээ түвшинд тулгамдаж буй 10 асуудлыг хэлэлцэх аж.
Мөн эцэг эхчүүдэд зориулан гаргасан “Монгол Хүн” дижитал сэтгүүлийн нээлт болох юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх