Хөлөнбуйрын сайн санаатнууд багачуулын төлөө аянд нэгджээ

2017 оны 12-р сарын 11 өдөр, 14 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hulun1

Монгол Улс дахь Хөлөнбуйрын бизнес эрхлэгчдийн холбооны дарга Цанаа, дэд дарга Тугч, “Хятадын зам харилцаа барилга” ХХК-ийн захирлуудтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй балчир насны хүүхдүүдэд өвлийн шинэхэн  дулаан хувцас бэлэглэлээ. Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэгт харааны, сонсголын, оюуны бэрхшээлтэй, аутизмын хүрээний эмгэг, дауны хам шинжтэй 50 гаруй хүүхэд хамрагддаг. Хөлөнбуйрын сайн санаат хүмүүс гурав дахь жилдээ  Монголын  хөгжлийн бэрхшээлтэй багачуулд туслалцаа үзүүлж байгаа нь энэ. Тус холбооныхон  63 дугаар тусгай сургуулийг дэмжин ажилладаг бөгөөд цаашид сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургуультай хамтран ажиллахаар төлөвлөж байна.  Онцгойлон дурдахад, алсын Бээжин хот дахь “Хангай” хамтлагийн дуучин Хурцаа Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол,амьдралын нөхцөл байдлыг дэмжихээ илэрхийлжээ.  Тэрээр байдлыг олж мэдсэнийхээ дараа Хөлөнбуйрын Монгол дахь  холбоогоор дамжуулан дотно мэндчилгээг хүүхэд багачуулд уламжилсан байна. Дуучин маань багачуулын төлөө буяны аянд нэгдэж, сэтгэлийн сайхнаар хүүхдүүдэд туслана гэжээ.

hulun2 hulun4

hulun5

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх