Бидний хоол хүнсэндээ хэрэглэж заншсан будааг хятадууд хуванцраар хийж байгаа тухай сонсдох болсон. Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсээс хуванцраар хийсэн хуурамч будааг жинхэнээс хэрхэн ялгахыг зөвлөж байна. Будаа хуурамч уу жинхэнэ үү гэдгийг ялгах дөрвөн арга байдаг аж. Та энэ 4 аргыг сайтар анзаараарай.
1.Галаар шалгаж үзэх. Шүдэнз болон тамхины асаагуурын дөлөнд бага зэрэг будааг бариад үз. Хэрэв тэр дороо гал авалцаж хуванцар үнэртвэл хэрэглэж болохгүй.
2.Усаар шалгаж үзэх. Нэг цайны халбага түүхий будааг хүйтэн устай аяганд хийж тавь. Хэрвээ будаа аяганы ёроолд тунаж байвал айх зүйлгүй. Харин хөвж байвал хуурамч гэсэн үг.
3.Уур, нүдүүрээр шалгах. Ууранд бага зэрэг будаа хийгээд нүдэж үзэхэд цагаан өнгөтэй нунтаг болж хувирах ёстой. Харин хуурамч будааны өнгө хувирч цайвар шаргал болдог.
4.Хөгцрүүлж шалгах. Хүнсэндээ хэрэглэж байгаа будаа таны биед хоргүй эсэхийг баттай шалгая гэвэл битүү саванд бага зэрэг болсон будаа хийгээд дулаан газар тавиарай. Хэд хоногийн дараа хөгцөрсөн байх болно. Харин хуурамч будаа хөгцөрдөггүй.