Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад орсон нь бодлогын алдаанаас болсон

2017 оны 12-р сарын 08 өдөр, 14 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
image0015-1-640x299

Монгол Улс Европын Холбооны хар жагсаалтад орсон гэх дуулиан олныг цочирдуулав. Уг жагсаалтад орохоос дөрвөн сарын өмнө буюу 2017 оны наймдугаар сарын 4-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнд “Оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байршуулахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны чиглэлээрх Дэлхийн форум, Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах асуудлын эсрэг төсөл”-тэй хамтарч ажиллахаар төлөвлөж байгаагаа илэрхийлж байв. Уг албан бичигт дурдсанаар эдгээр байгууллагад нэгдэж орох асуудлыг судлан үзэж хэрэгжүүлж ажиллахыг хүсчээ. Уг  бичгийн зорилго нь Монголд үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамжсан корпорациуд, тухайлбал, Рио Тинто-гоос татвараа бүрэн авахын тулд холбогдох хэлэлцээрүүдэд яаралтай нэгдэн орох тухай хүсэлт байсан юм. Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн байр суурь тухайн үед өөр байсныг хариу албан бичгээс харж болно. Ч.Хүрэлбаатарыг сайд болсноос хойш байр суурь нь эрс өөрчлөгдсөн байна. Монгол Улс хар жагсаалтад орсон нь төрийн бодлогын алдаанаас болов уу. Тухайн үед явуулж байсан албан бичгийг толилуулъя.

24774997_1605012169580289_6520052643867151942_n

24852164_1605012172913622_3053173258017299357_n

sannnn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх