Дэлхийн 86 улсыг 11 жилийн турш тойрон аялсан “Монгол бадарчин Амай” хэмээх Золбаяр маань бөөрний дутагдал өвчинтэй тэмцэж байна. Тэрээр Африкийн улсуудаар явж байхдаа малери өвчин туссаны улмаас бөөрний ажиллагаа нь муудаж бөөрний дутагдалд орсон байна. Сар бүр 2 сая төгрөг эрүүл мэнд, эмчилгээндээ зориулдаг болсныг нь ойр дотныхноос өөр хүн мэдэхгүй. Хэдхэн хоногийн өмнө Амай ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн. Тэрээр эмнэлгийн коридорт хэвтэж байхдаа лайв хийж байсныг хүмүүс санаж буй. Олон жил байгалийн янз бүрийн орчин нөхцөлд аялж, хүйтэнд хөрж халуунд халж явснаас түүний бие муудсан байна. Тэрээр бичлэгтээ Монголын төрийн удирдлагуудад гомдож явдгаа илэрхийлсэн бөгөөд дэлхийгээр тойрон аялаж бусад улс орноос сурсан мэдсэн зүйлсээ эх орондоо бодлогын төвшинд хэрэгжүүлэх боломжийг олгож өгөхгүй байгаад ихэд гомдож явдгаа илэрхийлжээ. Түүний ярьсныг толилуулбал, “Өнөө цагт энэ их хэмжээний мэдлэг мэдээлэл, туршлага дэлхийгээс цуглуулж ирээд түүнийгээ Монгол эх орондоо зориулах гэж оролдсон боловч манай засаг төр ерөөсөө огт хүлээж авахгүй, ойртуулахгүй байгаа явдалд үнэхээр харамсаж байна. 2010 оноос хойш Монголд ирэх болгондоо Монголын аялал жуулчлалын яам, Соёлын яам, Гадаад харилцааны яаманд өөрийнхөө олж мэдсэн туршлагуудаа, гадаадын улс оронд хийж байсан судалгааны ажлуудаа тайлагнахыг хүсч байсан боловч одоог болтол хүлээж авахгүй байгаа. Өнөөгийн манай төрийн нөхцөл байдал ямар байгааг би хувьдаа хараад үнэхээр их харамсаж байгаа. Дэлхийн долоон тэрбум хүн дунд хамгийн их газар нутгийг туулж, хамгийн их мэдээллийг олж авсан хүний тоонд би орж байгаа. Гэтэл өнөөдрийг болтол өөрийнхөө олж мэдсэн мэдээллийг хүргэж чадахгүй байсаар байгаад ингээд эмнэлэгт хүргэгдээд сүүлийн цагуудыг хүлээгээд байж байгаа тийм л байдалд байна даа” гэжээ. Түүний бөөр бараг ажиллагаагүй болоод байгаа ажээ.
Дэлхийг тойрсон Амайгаа бөөрний дутагдал өвчнөөс аваръя
2017 оны 12-р сарын 07 өдөр, 17 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Хайран сайхан залуу минь,