Сэрэмжлүүлэг

2017 оны 12-р сарын 06 өдөр, 16 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
24312447_1519082264805491_3861376591932471818_n

Монгол иргэд Унгар, Серби болон Унгар, Украины хоорондох хилээр дамжин Европын Холбооны улсууд руу визгүйгээр нэвтрэх гэж байгаад баригдсан тохиолдол хэд хэдэн удаа гараад байна. Унгар улсын Засгийн газраас тус улсын аюулгүй байдлыг хангах, хууль бус цагаачид, дүрвэгчдээс хамгаалах зорилгоор сүүлийн жилүүдэд хилийнхээ шугамын дагуу тор татан төмөр хашлага барьж, камер болон хүний биеийн дулааныг мэдэрдэг тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд нисдэг тэрэг болон нохойтой эргүүл тогтмол хяналт хийж, хил зөрчигчдийн эсрэг тууштай арга хэмжээ хэрэгжүүлж байгаа болно.

Иймд Европын Холбооны улс руу нэвтрүүлж өгнө, зуучилж өгнө гэх гэмт хэргийн шинжтэй зар, мэдээлэлд хууртахгүй байж, энэ төрлийн мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ
КОНСУЛЫН ГАЗАР
2017.12.06

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх