Монголчууд ямар ч баярыг алгасна гэж үгүй. Ялангуяа шинэ жилийг чухам л тултал тэмдэглэдэг дээ. Манайхан шиг албан байгууллага болгон зохион байгуулалтын өндөр хэмжээнд шинэ жил тэмдэглэдэг улс орон байдаг ч юм уу үгүй ч юм уу. Ёстой бүтэн жилдээ үл мартагдах ёлка хийх гэж хөл хөөрцөгт автана. Юу үнэн,тэр үнэн. За тэгээд л шинэ жилийн баяр дээр шилдгийн шилдгүүдийг тодруулах ажил хөлтэйхөн болно. Хүн болгон өргөмжлөл гардаж,шагнал яваад мөн ч сүртэй дээ. Тэр гайхамшигт мөчийг дуу хуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Нөгөө хэдэн дуучин, хамтлагийнхан байгууллагын ёлканд уригдсаар тамир нь тасарна. Гэсэн ч зав чөлөөгүй дуулж хуурдана. Тэд орж ирсэн газар болгондоо “та нарын баяр дээр баяр нэмж байна” гэх боловч яг үнэндээ мөнгөөр л дуулна. Шинэ жилийн өдрүүдэд тэдний үнэ ханш тэнгэрт хадна. Ганц хоёр дуу дуулаад,зарим нь ч бүр дуулахгүй фонограмм тавьж амаа хөдөлгөж байгаад сая саяар мөнгө халааслаад дараагийнх руугаа яарна. Шинэ жил гэж тэнгэрлэг сайхан баяр. Жилдээ ганц болдог баярыг хүн бүр сайхан л угтах гэнэ. Дуучдыг урьж залахгүй гээд яах вэ дээ,өөрсдөө буруу солгой орилолтой биш. Нэгэнт дуучдыг урьсан болохоор хөлсийг өгөхгүй гээд яалтай. Албан байгууллагууд шинэ оноо хэрхэн угтах талаар хэдийнэ төлөвлөгөө боловсруулаад эхэлсэн болохоор хамтлаг, дуучид ямархуу ханштай байх талаар сонссоноо хуваалцая.
“Хурд” хамтлаг: 5-6 дуу 10 сая төгрөг
“Харанга” хамтлаг”: 5-6 дуу 10 сая төгрөг
“Камертон” хамтлаг: 2-3 дуу зургаан сая төгрөг
МУ-ын Төрийн Соёрхолт Д.Болд хоёр дуу 5 сая төгрөг
Мэдэ, Л.Ган-Эрдэнэ нар 1-1,5 сая төгрөгийн хооронд 2-3 дуу
“Чоно” хамтлаг 4-5 дуу 4 сая төгрөг
Ука 2,5 сая төгрөг 2-3 дуу
“3 охин” хамтлаг 2-3 дуу 3 сая төгрөг
МУГЖ Т.Ариунаа хоёр дуу 3.5 сая, гурван дуу 4 сая төгрөг
МУГЖ Б.Сарантуяа 2-3 дуу 4 сая төгрөг
“Номин талст” хамтлаг 3-4 дуу 3 сая төгрөг
“Sweet Еmotion” хамтлаг хоёр дуу 3 сая төгрөг
“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах 2-3 дуу 1,5 сая төгрөг
Т.Дэлгэрмөрөн 2-3 дуу 1 сая төгрөг
Реппер Gee гурван дуу 3 сая төгрөг
А.Хишигдалай, Н.Зоригт нар 2-3 дуу 2 сая төгрөг
П.Баярцэнгэл 2-3 дуу 1 сая төгрөг
Б.Баярцэцэг 2-4 дуу 1.5 сая төгрөгөөр дуулах гэнэ.
Шинэ жилийн үдэш зохиолын дуучдын ханш харилцан тохиролцоон дээр байх нь. Тухайлбал,.
Д.Хишигбаяр, О.Дэлгэрмаа нар 3 сая төгрөг
Г.Эрдэнэтунгалаг гурван дуу 2 сая төгрөг
Д.Намсрайноров гурван дуу 2.5 сая төгрөг
Л.Болдбаатар 1.2 сая төгрөг
МУГЖ С.Батсүх хоёр дууг нэг сая төгрөг байх аж.
Л.Сөрөлт 1.5 сая төгрөгөөр дуулж, хөтлөх юм байна.
Хэрэв шинэ жил дээрээ өвлийн өвгөн,цасан охин урих гэж байгаа бол олонд танигдаагүйг нь сонгосон нь дээр Тэд 300-500 мянган төгрөгөөр зочлоод гарна. Харин Монголын хамгийн гоё өвгөнийг урина гэвэл МУГЖ Б.Жаргалсайхан, үзэсгэлэнт таван цасан охины хамт айл өрх, албан байгууллагын шинэ жилд нэг сая төгрөгөөр зочлохоор төлөвлөж байгаа дуулдана.