Т.Бат-Оргилын дуунууд яагаад алдартай вэ?

2017 оны 12-р сарын 06 өдөр, 10 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
24829513_1699131213465485_1452110884_n

Монголчуудад сэтгэлийн, оюуны, соёлын өөрчлөлтийг бий болгох хүч түүний дуунуудад, тэр дундаа дууны үгэнд нь бий.

“Аж богдын харуул”, “Мөнхийн ус”, “Цовоо хонгор” дуунуудыг мэдэхгүй хүн ховор.  Бат-Оргилын  дууны ая цаанаа л нэг сэтгэлд хоногшим уянгалаг, харин үг нь гүн санаа, энгийн хэллэг, оновчтой найруулга төгс нийцсэн байдаг бол Бат-Оргилын хоолой өөрийн дуунуудаа сэтгэлд хүртэл эгшиглүүлдэг.  Бат-Оргил анхны цомгоо, номын хамт “Жигүүртнээс дээгүүр” нэртэй гаргах гэж байгаа нь ч цаанаа нэг өгүүлэмжтэй, юм бодогдуулах шиг.

Т.Бат-Оргил дууны үгээ их бодож тунгааж бичдэг, цомогт нь орсон зарим дууны үг нь олон жил дамнан бичигдсэн талаар ч өөрөө хэлсэн. Тэр дундаа Facebook хуудсаараа live хийн нэгэн шинэ дуугаа сонсогчдод хүргэсэн нь “Хагацашгүй анддаа” дуу нь байв. Тэрээр энэ дууны үгээ эзэн Чингэс хааны захиж хэлсэн “Хагацашгүй анддаа марташгүй муу үгийг бүү хэл” гэсэн сургаалиас үндэслэн бичжээ. Энэ дууг нь сонсоод, үгний утгыг эргэцүүлэн тунгаавал өнөө цагийн Монголчууд бидэнд сэтгэлийн, оюуны, соёлын өөрчлөлт, дэмийг бий болгох хүч Бат-Оргилын дуунуудад байгаа юм.

Т.Бат-Оргил цомог, номныхоо ажилд чамгүй анхаарал тавьж чанартай бүтээл гаргахаар сүүлийн хоёр жил ажилласнаа мөн өөрийн хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Номонд тусгайлан зориулж “Бумбардай”Эрдэнэбаяр зураач зурагнуудыг бүтээсэн бол номыг зохиолч Г.Аюурзана редакторлож, өмнөх үгийг бичжээ.  Харин цомгийн хувьд бүх дуунуудыг амьд хөгжмийн зэмсгээр тоглож, Аранжировкуудыг түүний дүү, Library Records-ийн хөгжмийн продюсер Т.Мөнх-Оргил хийсэн байна. МөнТ.Бат-Оргил “Хагацашгүй анддаа” дууныхаа клипийг үзэгчдэд удахгүй хүргэх гэж байгаагаа дуулгасан ба клипийг Хаган Филмс бүтээж байгаа юм байна.

Одоо Бат-Оргилын цомог, номыг худалдаанд гарахыг хүлээх үлдлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх