Улаанбаатар хотын 2018 оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг НИТХ-аар хэлэлцэж байна

2017 оны 12-р сарын 04 өдөр, 11 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
690aaa6176bebd14bface23b594e63e2

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 12-р хуралдаанаар “Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хуулиараа  арванхоёрдугаар сарын 5- ны дотор  “Нийслэлийн  2018 оны төсөв” “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө” “Нийслэлийн өмчөөс  2018 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт”-ыг цогцоор нь хэлэлцэн батална. Тиймээс  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын намын бүлэг, ажлын хороодоор өнгөрсөн долоо хоногт дээрх төслүүдийг хэлэлцэж, санал дүгнэлтээ өгсөн байна.  Өнөө өглөө эхэлсэн Нийслэлийн Иргэдийн  төлөөлөгчдийн хурлын эхэнд МАН, АН-ын бүлгээс ирэх оны төсвийн талаарх санал дүгнэлтээ танилцууллаа. Нийслэлийн 2018 оны төсвийг МАН-ын бүлэг бүхэлд нь дэмжиж байгааг бүлгийн дарга С.Мөнхчулуун танилцуулж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх