Маргааш “ДОХ”-той тэмцэх дэлхийн өдөр

2017 оны 11-р сарын 30 өдөр, 17 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
dohhhh

Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг “ДОХ”-ын эсрэг тэмцэх өдөр болгосон.
Бүрэн эмчлэх арга нь олдоогүй байгаа энэ аюулт өвчинтэй дэлхий нийтээрээ тэмцэж байгаа ч тархалт нь буурахгүй байгаа мэдээлэл бий. Манай улсад л гэхэд хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 249 тохиолдол бүртгэгджээ.
Иймд өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, дүүргийн Улаан загалмайн хороо хамтран албан хаагчдад зориулан мэдээлэл хийлээ.
Энэ жил “Би сэргийлж чадна, харин та” гэсэн уриан дор энэ өвчний эсрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна.
ХДХВ нь яс үндэс, шашин шүтлэг, нас хүйс, ажил мэргэжил, боловсрол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаанаас үл хамааран халдварладаг бөгөөд өртөх эрсдэл нь хувь хүний зан үйлээс хамаардаг байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх