Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг өчигдөр орой гэрээс нь баривчлан саатуулсан тухай мэдээ сошиалаар түгэв. Түүнийг АТГ-аас “Чингис’ бонд, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбоотой хэргээр шалгаж эхэлсэн гэж эх сурвалж ярьсан байна. Н.Золжаргалын хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгын итгэлт хүмүүсийн нэг нь. Тиймээс түүнийг юу юугүй байцаагаад сүйд болохгүй биз гэсэн яриа ч баривчилгааг дагалдаж буй.
Н.Дөл
АТГ олонд нэртэй улс төрчдийн зөрчлийг илрүүлэхээр тэрийг оролдлоо, энийг оролдлоо, тэр намыг хамгааллаа, энэ намыг оролдлоо гэнэ. Жирийн төрийн албан хаагчдын зөрчлийг илрүүлэхээр жирийн ядарсан сургуулийн захирлаар оролдлоо, ядарсан цэцэрлэгийн эрхлэгчээр оролдлоо гэнэ. Тэгээд яах ёстой юм бол доо