Нийслэлийн 2018 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг 12-р сарын 4-нд хийхээр товлов

2017 оны 11-р сарын 29 өдөр, 16 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
24129688_105622403556414_3429903887190402134_n

НИТХ-ын ээлжит бус хоёрдугаар хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсөв батлах тухай, Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2018 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлуудыг хэлэлцсэн юм. Төлөөлөгчид хэлэлцэж байгаа асуудлуудтай холбоотой асуулт асууж, саналаа хэллээ.
НИТХ-ын дэгийн дагуу дээрх асуудлуудыг НИТХ-ын хороо, намын бүлгүүдээр хэлэлцүүлэхээр болов. Үүний дараа Нийслэлийн 2018 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг 12-р сарын 4-ний өдөр хийж батлахаар товлов гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх