-Аргын тооллын 11 сарын 28. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 10, шарагчин хонь, могойг хүлэгч-25 од, хий суудал, 3 хөх мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:16-17:03.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад зэрэг нэмэх, эрхтэн хүчин дэлгэрнэ. Гэвч үхэр, бич, тахиа, могой, морь жилтнээ цээртэй.
-Туулай, гахай, хонь, могой, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Дуган шүтээн босгох, тахих үйл, дайсан дарах, номхтгох, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийх, мал адгуус муулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Зурхайч лам Д.Цогтбаатар
Өнөөдөр шарагчин хонь өдөр
2017 оны 11-р сарын 28 өдөр, 09 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )