Канадууд ХӨСҮТ-д ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүст зориулсан шинэ үйлчилгээ нээв

2017 оны 11-р сарын 27 өдөр, 17 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
kanad

Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр ХӨСҮТ-д үйлчилгээний тусгай өрөөнүүд нээлээ. Тус сангаас хэрэгжүүлж буй төсөл нь Монгол Улсын нутагт амьдарч буй ХДХВ,ДОХ-ын халдвартай хүмүүс болон биеэ үнэлэгч,ижил хүйстэн буюу  эрсдэлт бүлгийн хүн амд  үзүүлэх бэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад чиглэж  байгаа юм.

ХДХВ/ДОХ-той хүмүүст эмнэлгийн тусламж, үйлчилгээ өгөх өрөөнуүүдэд үйлчлүүлэгчийн аюулгүй, тав тухтай байдлыг хангах, хувийн нууцыг хадгалсан орчинг бүрдүүлэх, мөн бэлгийн цөөнх эрчүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг “Солонго” кабинетын орчин нөхцлийг сайжруулах зорилгоор уг өрөө, тасалгаанд иж бүрэн дотоод засал хийж, ариун цэврийн өрөөг тохижуулахад 20 мянган ам.долларын хөрөнгө оруулсан байна.  Уг төслийг энэ оны наймдугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 3 хүртэл 100  хийж гүйцэтгэжээ.

Энэхүү арга хэмжээнд Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрул, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны эмч, сувилагч, мэргэжилтнүүд оролцлоо. ХДХВ/ДОХ-той болон эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүд , халдвар тээж яваа хүмүүст үзүүлэх үйлчилгээг шинэ төвшинд гаргалаа гэж нээлтэд оролцсон хүмүүс дүгнэв.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх