Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт стандарт шаардлага хангахгүй, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй саун массажны газруудын үйл ажиллагаа болон хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор шалгалтын ажиллагааг зохион байгууллаа.
Шалгалтаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Иргэн А эзэнтэй Виктория нэртэй массажны газар 7 эмэгтэй, 11 дүгээр хорооны Иргэн Э эзэнтэй саунд 2 эмэгтэй массаж нэрийн дор бусдад биеэ үнэлж байсныг илрүүлэн, таслан зогсоож, зөрчлийг баримтжуулан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Эдгээр бие үнэлэгчдийн дунд насанд хүрээгүй хүүхэд 1 байсан.
Мөн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол Иргэн С-ийн “Шим” нэртэй саун массажны газарт 7 эмэгтэй биеэ үнэлж байсныг илрүүлэн цагдаагийн байгууллагын ажилтнууд материалжуулан шалгаж байна.
Цаашид зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа, биеэ үнэлэлтийг зохион байгуулж, орон байраар хангаж, охид эмэгтэйчүүдийг уруу татаж байгаа, цаад эздийг нь илрүүлж хуулийн хариуцлагыг хүлээлгэхээр ажиллаж байна.
Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй саун массажны газруудад хяналт шалгалт хийлээ
2017 оны 11-р сарын 27 өдөр, 15 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )