Нийслэлийн 2018 оны төсвийг өнөөдөр хэлэлцэнэ

2017 оны 11-р сарын 27 өдөр, 13 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
0e963243a7d52c03e56c7a21d616f31f

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус II хуралдаан өнөөдөр Хангарди ордонд хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан тогтоолын дагуу “Нийслэлийн 2018 оны төсөв батлах тухай”, “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2018 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” хэлэлцэх юм. Төлөөлөгчдөөс санал оруулсны дагуу нэмэлтээр,  нэгдүгээрт Агаар, орчны бохирдлыг бууруулах бодлого чиглэлийн тухай хэлэлцэхээр боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх