ГССҮТөвийн эмч, эмнэлгийн ажилчдыг чадавхижуулах бодлогын хүрээнд гар сарвуу бичил мэс заслын тасгийн эмчийг Өвөр Монголын Үндэсний их сургуулийн харьяат эмнэлэгт мэргэжил дээшлүүлэн дагалдуулсан билээ. Өмнө нь манай улсад тасарсан эд эрхтэний хэсгийг залгах мэс ажилбар төдийлөн хийгддэггүй, хийгдсэн ч үр дүн муутай байсан байна. Тиймээс ГССҮТөвийн эмч нар Өвөр Монголын Ши Зуан эмчтэй хамтарч мэс засал хийж харилцан туршлага солилцож байна.
Тасарсан эрхтэний хэсгийг 6-аас 8 цагийн дотор 2-оос 4 градусын мөстэй саванд хадгалан эмнэлэг дээр авчирсан тохиолдолд мэс ажилбар хийх боломжтой байдаг гэж эмч нар үздэг юм байна.
Уг хагалгаа нь БНХАУ-д ойролцоогоор 10-15 орчим сая төгрөгний ханштай байдаг бол ГССҮТөвд ард иргэддээ үнэгүй хийж үйлчилж байна.
Өвөр Монголын эмч 12 дугаар сарыг дуустал ГССҮТөв эмнэлэгт байх ба энэ хугацаандаа хагалгаа хийсэн өвчтөний биеийн байдал эдгэрэлтийг ажиглаж үр дүнг нь харах юм байна.
Тасарсан эрхтэнг тээвэрлэх заалт:
- Тасарсан эрхтнийг ариун бүлээн нойтон буюу хуурай бинтээр ороогоод мөстэй саванд хийнэ.
- Тасарч үлдсэн эрхтнийг ариун бүлээн нойтон бинтээр орооно
- Эмнэлэгт хүргэгдсэний дараа 2-4 градусын мөстэй саванд хийнэ
- 5-7 цагийн дотор залгаж эхлэх ёстой