-Аргын тооллын 11 сарын 26. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 8, улаагчин могой, чөдөр-23 од, уул суудал, 5 шар мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр. Овоо, лус тахихад сайн. Гахай, хонь, туулай жилтний хийморийн буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:13-17:05.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад нас уртасна сайн. Гэвч гахай, бар, туулай жилтнээ цээртэй.
-Үхэр, тахиа, могой, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтэн сөрөг муу.
-Дуган, шүтээн босгох, равнайлах, ад зэтгэрийг номхтгох, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Мод таслах, газар малтах, эм найруулах, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, морь худалдах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, үхэгсдийн үйл, замд гарах, хувцас эсгэхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Зурхайч лам Д. Цогтбаатар
Өнөөдрийн дорны зурхай
2017 оны 11-р сарын 26 өдөр, 09 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )