МҮСХНХ, “Үндэсний Түүхийн Музей”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2017 оны 11-р сарын 23 өдөр, 14 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
muzei

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 23-ны өдөр Үндэсний түүхийн музей “СЭТГҮҮЛЧДЭД НЭЭЛТТЭЙ МУЗЕЙ” нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт сэтгүүлчид идэвхитэй оролцож түүхийн үнэт олдвор, үзвэрүүдийг үзэж сонирхлоо. Мөн түүнчлэн түүхийн музейн үйл ажиллагааны нэг чухалд алба болох сан хөмрөгтэй танилцсан юм. Сан хөмрөг нь гарал үүсэл, бүтсэн эд, хийсэн арга, цаг хугацааг харгалзалгүйгээр байгаль түүх, соёл, урлаг, шинжлэх ухаан, музейн ач холбогдол бүхий соёлын өвийн цуглуулгаас бүрддэг. Эдгээр цуглуулгын аюулгүй байдал, хадгалалтын горимыг хангахад анхаарч ажилладаг байна. Энэхүү алба нь 9 хүний бүрэлдэхүүнтэй, 14 сан хөмрөгийн 60 мянга гаруй үзмэрийг хариуцан ажилладаг аж.

Мөн энэ үеэр Үндэсний түүхийн музейн захирал Д.Сүхбаатар хэвлэл мэдээллээр хамтран ажилладаг байгууллагууддаа талархал гардуулсан бөгөөд “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-той цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт Үндэсний Түүхийн Музей Захирал доктор Д.Сүхбаатар, “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо” ТББ Дэд ерөнхийлөгч Н.Амартүвшин нар гарын үсэг зурсан юм.

 МҮСХНХ “ Үндэсний Түүхийн Музей”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Хамтийн ажиллагааны санамж бичигт: “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо (МҮСХНХ) нь Үндэсний Түүхийн Музейн үйл ажиллагаа болон үйлчилгээг хойч үедээ сурталчилан таниулж үр нөлөөг дээшлүүлэх, олон нийтийн хандлагыг түүх соёлоороо бахархахсан эерэг чиглэлд өөрчлөхөд мэдээ мэдээллээр дэмжлэг үзүүлэхээр энэхүү санамж бичгийг байгуулав.” гэжээ.

МҮСХНХ “ Үндэсний Түүхийн Музей”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
МҮСХНХ “ Үндэсний Түүхийн Музей”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
МҮСХНХ “ Үндэсний Түүхийн Музей”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
МҮСХНХ “ Үндэсний Түүхийн Музей”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
МҮСХНХ “ Үндэсний Түүхийн Музей”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
МҮСХНХ “ Үндэсний Түүхийн Музей”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
МҮСХНХ “ Үндэсний Түүхийн Музей”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
МҮСХНХ “ Үндэсний Түүхийн Музей”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх