Дорждагвын нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаанаас оюутан ахуйдаа Гранпри шагнал хүртэж, уран бүтээлийн замналаа эхлүүлсэн “Монгол туургатан” театрын гоцлол дуучин, МУСТА Нанзадын Аясууг “Өнөө цагийн Норовбанзад” хэмээн урлагийнхан үнэлдэг. “Сарны чулуу” дуу бүжгийн чуулга, “Монгол туургатан” театраар овоглон талын нүүдэлчдийн аялгууг хилийн чанадад таниулсаар ирсэн уртын дуучин Н.Аясуу эх орондоо анхны бие даасан тоглолтоо толилуулах гэж байна.
Мэргэжлийн уран бүтээлчээр ажилласан 10 гаруй жилийнхээ тайланг түмэн олондоо өргөн барих тоглолтонд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын оркестр, бүжигчид, “Монгол туургатан” театрын уран бүтээлчид, МУГЖ, дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн, МУСГЗ, улсын начин С.Эрхэмбаяр, МУСТА, Улсын филармонийн гоцлол дуучин С.Баттулга, “Ice top” хамтлагийн дуучин “Iсe cool”, “Эрх чөлөө” хамтлаг болон хамтран дуулсан нэгэн үеийн уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөнө.
Энэ сарын 30-ны үдэш Монгол бөхийн өргөөнд болох “Аясуу” тоглолтын тасалбарыг 88082161, 99091488 болон 1900-1950 утсаар захиалан үнэгүй хүргүүлээрэй. Азтай 3 үзэгч 500 мянган төгрөг, 2 үзэгч Манжуур аялах эрхийн эзэн болно. МУСТА, дуучин Н.Аясуу үг нь ухааруулж, ая нь аргаддаг ардынхаа уянгат дуугаар бүүвэйлж, Монгол уртын дуучны хоолойн цар ямар гайхамшигтай болохыг бие даасан анхны тоглолтоороо түмэн олондоо мэдрүүлэх нь ээ. “Аясуу” уран бүтээлийн тоглолтонд зориулж бүтээсэн “Зүс гоёхон амраг”, “Зүүдлэн хүлээгээрэй” дууны клипийг таалан болгооно уу.
Goyo duunuud bn goyo ch duulsan bn togloltond ni amjilt
Ямар сайхан дуунууд вэ. Нутгаа саначихлаа. Сайхан дуучид юмаа. Амжилт хүсье.
Найзынхаа тоглолтонд амжилт хүсье. Уртын дууны сайхныг хүний нутагт байгаа хүмүүс л мэднэ дээ. Монголдоо байсан бол үзэх байлаа. Зөндөө их амжилт хүсье.