Монгол орны үзэсгэлэнт байгалийг хамгаалан ажиллаж буй байгаль хамгаалагчдын өдөр тутмын хүнд, бэрхшээлтэй ажлыг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, МҮОНРТ, Дэ Нейче Консерванси /TNC/ Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран “Байгаль хамгаалагч солилцоо” баримтат нэвтрүүлгийн зураг авалтыг хийж байна. Уг нэвтрүүлэгт Улаантайгын дархан цаазат газар, Тосонхулстай байгалийн нөөц газрын байгаль хамгаалагчдыг 1 сарын турш сэлгэн ажиллуулж, зураг авалт хийх юм.
“Байгаль хамгаалагч солилцоо” баримтат нэвтрүүлэг хийнэ
2017 оны 11-р сарын 21 өдөр, 13 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )