Их хурлын төлөөлөгчдийн 53.2 хувь нь анх удаа сонгогдсон
Монгол Ардын Намын 211.000 мянган гишүүнийг төлөөлж намын XXVIII Их хуралд 1283 төлөөлөгч сонгогджээ. Тэдгээрийн 696 нь буюу 53.2 хувь нь Их хуралд анх удаагаа сонгогдсон хүмүүс байна.
Г.Очирбат 11 удаа төлөөлөгчөөр сонгогджээ
Намын Их хуралд хамгийн олон сонгогдсон буюу 11 дэх удаагаа сонгогдож байгаа нь 88 настай, 1990-1991 онд МАН-ын Төв хороонд Ерөнхий нарийн бичгийн дарга, Төв хорооны даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, философийн ухааны дэд доктор Гомбожавын Очирбат юм. Мөн 2008-2012 онд УИХ-ын дарга, 1992 оноос хойш УИХ-ын гишүүнээр 6 удаа сонгогдсон, Гавьяат эдийн засагч, Удирдахуйн ухааны доктор Дамдины Дэмбэрэл, 10 дахь удаагаа сонгогдож байгаа84 настай, 1984-1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байсан Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Думаагийн Содном, 82 настай, 1990 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байсан, Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Шаравын Гунгаадорж нар байна.
Төлөөлөгчдийн 18 хувь нь 18-34 насныхан
Төлөөлөгчдийн 306 нь буюу 23.4 хувь нь эмэгтэйчүүд байна. Төлөөлөгчдийн 235 буюу 18 хувь нь 18-35 хүртэл насны залуучууд,514 буюу 39.3 хувь нь 36-45 насныхан,419 буюу 32 хувь нь 46-60 насныхан, 97 буюу 7.4 хувь нь 61-ээс дээш насны ахмадууд байгаа нь төлөөлөгчдийн бүрэлдэхүүн намын ахмад, дунд, залуу үеийхнийг бүрэн төлөөлж намын залгамж холбоог илэрхийлж чаджээ.
Хамгийн ахмад төлөөлөгч 100 настай
Монгол Улсын тусгаар тогтнол, эх орныхоо хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө залуу халуун нас, эрдэм мэдлэг, авьяас чадвараа харамгүй зориулсан ахмад үеийнхний төлөөлөл болж 98настанXXVIII Их хуралд төлөөлөгчөөр сонгогдсоны хамгийн ахмад нь 100 настай ,Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны нарийн бичгийн дарга асан Монгол улсын баатар Пунцагийн Шагдарсүрэн байна. Мөн1990-1991 онд МАН-ын Төв хороонд Ерөнхий нарийн бичгийн дарга, Төв хорооны даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, философийн ухааны дэд доктор,88 настай Гомбожавын Очирбат, 2008-2012 онд УИХ-ын дарга, 1992 оноос хойш УИХ-ын гишүүнээр зургаан удаа сонгогдсон, гавьяат эдийн засагч, Удирдахуйн ухааны доктор Дамдины Дэмбэрэл, 84 настай,1984-1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байсан, Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Думаагийн Содном, 82 настай, 1990 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байсан, Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Шаравын Гунгаадорж, 81 настай, Дорноговь аймгийн Сайншанд сумын дөрөвдүгээр үүрийн гишүүн Дэндэвийн Басанжав нар байна.
Хамгийн залуу төлөөлөгч Т.Цэнд-Аюуш 22 настай
Монгол Ардын Намын шинэчлэлийг тууштай үргэлжлүүлэгч намаа бүхий л талаар бэхжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн залуучуудын төлөөлөл 235 хүн тус Их хуралд төлөөлөгчөөр сонгогдсоны хамгийн залуу нь 22 настай Дорноговь аймгийн Өргөн сумын намын байгууллагын гишүүн Төмөрбаатарын Цэнд-Аюуш байна.
Төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс сонгогджээ
Төлөөлөгчдийн 1172 буюу 89.5 хувь нь дээд боловсролтой, доктор, доктор профессор, дэд профессор 41, магистр зэрэгтэй 270 буюу 21 хувь байна. Төлөөлөгчдийн 286 буюу 22 хувь нь эдийн засагч, 220 буюу 17 хувь нь инженер хүмүүс юм. Их хуралд 158 хуульч, 161 багш, 49 эмч, 400 хөдөө аж ахуйн мэргэжилтэн, сэтгүүлч, улс төр судлаач, социологч бусад төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс сонгогджээ. Улс орны эдийн засгийн ачааны хүндийг үүрэлцэж, зах зээлийн харилцааг төлөвшүүлж хөгжүүлэхээр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж яваа бизнес эрхлэгчдийн төлөөлөл 321 буюу 24.5 хувь байна.
Төлөөлөгчдийн 55 хувь нь намын идэвхтэн сонгуультнууд
Намын Их хуралд 244 буюу нийт төлөөлөгчдийн 19 хувь нь намын бодлого шийдвэрийг олон түмэнд хүргэх, сурталчлах, намын үйл ажиллагааг гардан удирдан зохион байгуулах хариуцлагатай үүрэг хүлээсэн, намын үндэс суурь, түшиг, тулгуур болсон сум, дүүргийн намын хороо, баг, хорооны намын үүрийн дарга, дэд дарга нар байна. Намын Их хуралд сонгогдсон төлөөлөгчдийн 717 буюу 55 хувь нь намын шат шатны байгууллагад сонгуульт үүрэг хүлээж сонгогдсон намын идэвхтэн сонгуультнууд байна. Намын Их хурлын төлөөлөгчдийн 548 буюу 42 хувь нь аймаг, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нутгийн өөрөө удирдах байгууллагын дарга нар байна.Төлөөлөгчдийн намд элссэн оноор авч үзвэл, 1954-1960 онд элссэн 4, 1961-1990 онд элссэн 219, 1991-2000 онд элссэн 316, 2001 оноос хойш элссэн 792 гишүүн байна. XXVIII Их хуралд төрийн өндөр гавьяа цол хүртсэн 17 төлөөлөгч оролцож байгаа юм.