“Залуу манлайлагч эмэгтэйчүүд” үндэсний чуулга уулзалт болно

2017 оны 11-р сарын 20 өдөр, 17 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
23756301_1425920764172423_1458141137_n (1)

Монголын Залуучуудын Холбоо, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ардчиллын сан, Сургалт судалгааны Полиси төв хамтран Монгол Улсад залуу эмэгтэйчүүдийн манлайллыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх  төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, бүтээлч түншлэлийг бэхжүүлэх замаар залуу эмэгтэйчүүдийн манлайлал, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Залуу манлайлагч эмэгтэйчүүд” үндэсний чуулга уулзалтыг зохион байгуулахаар болоод байна.

Энэхүү чуулга уулзалтанд нийгмийн эдийн засгийн салбарт түүчээлэн аваа удирдагч эмэгтэйчүүд амжилтын туршлагаас хуваалцаж, орон нутгийн 21 аймгийн нийслэлийн 9 дүүргийн шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй залуу манлайлагч эмэгтэйчүүд болоод эмэгтэйчүүдийг хөгжүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид, Монголын Залуучуудын Холбооны салбар нэгжийн сургагч багш нар болох 100 орчим манлайлагч эмэгтэйчүүд оролцох юм.

Чуулга уулзалт нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах ба залуу манлайлагч эмэгтэйчүүдэд эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, жендэрт суурилсан манлайллыг хөгжүүлэх сургалт арга зүй, шийдвэр гаргах түвшинд болон тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдийн оролцооны талаарх ойлголт, олон нийттэй ажиллах харилцааны арга зүй, өөрийгөө илэрхийлэх ур чадварын талаарх сургалтууд хүргэгдэх болно.  Чуулганд оролцогч залуу эмэгтэйчүүдэд эрхийнхээ төлөө нэгдэх, дуу хоолойгоо илэрхийлэх, өөрсдийн манлайллыг идэвхжүүлэх боломж нээгдэхээс гадна нийгэм, эдийн засгийн салбарт манлайлан яваа эмэгтэйчүүдээс суралцах,  бүтээлч  түншлэлийн бэхжүүлэх, харилцаа холбоог сайжруулах түвшинд хүрэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх