Уурхайн гүнээс нэг осолдогчийг гаргалаа

2017 оны 11-р сарын 16 өдөр, 17 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
osoldoh

Налайх дүүрэгт иргэн Б-гийн сэргээн ашиглаж буй нүүрсний бичил уурхайд нуралт үүсч, хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдлаа гэсэн дуудлагаар 2017.11.16-ны 04:00 цагаас эхлэн ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ослын голомтод ажиллаж байна.

Улмаар 12 цаг ажилласны эцэст нурангид дарагдсан нэг осолдогчийг 16:19 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Одоогийн байдлаар уурхайн гүнд дахин нуралт үүссэн тул аврагчид уулын нуралтаас хамгаалах бэхэлгээг хийж, хоёр дахь осолдогчийг хайх ажиллагааг явуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх