УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, А.Ундраа нар 1998,1999 онд улсын мөнгөөр АНУ-д сурч боловсорчээ. Харамсалтай нь,тэд тухайн үед зээл авсан,зээлээр сурснаа он цагийн уртад ор тас мартжээ. Тэд мөнгөгүйдээ биш шинж муутайдаа өнөө хүртэл зээлээ төлөхгүй төрийг мурьж яваа. УИХ-д сонгогдох гээд явж байхдаа Америкт сургууль төгссөн гээд л том том ярьж байснаа яагаад мартав. УИХ-ын гишүүн боллоо гээд өрөө төлөхгүй байх эрхтэй болдог юм уу. Ард түмний үр хүүхдэд олддоггүй гадаадын сургуульд сурах зээлийг томчууд,томчуудын хүүхдүүд үеийн үед эдэлж хэрэглэж байх тавилантай юу.
Эх орныхоо мөнгийг буцаагаад өгчих зүрх сэтгэлгүй хүмүүсийг төрд сонгодгийг боливол таарна. Б.Саранчимэгээс сургалтын зээл авсан юм уу,яагаад төлөхгүй өдий хүрэв гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр хариулахаас татгалзав. “Хэвлэлийн хурал хийлгэж байгаад энэ талаар ярина” гээд бултав. УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн төрсөн эгч,зэгсэн хөрөнгөлөг энэ эмэгтэйгээс улсын мөнгийг даруй төлүүлэх ёстой. Заавал хэвлэлийн хурал зарлаж байж төлөх гэж байгаа бол даруйхан хурлаа зарла,Саранчимэг гишүүн ээ.
Н.Дөл
Мөнгөө буцааж төлөөч ичих нүүргүй тэнэг авгай нар