Эрхэм дээдсүүдийг айлгадаг Б.Хурцаас Ж.Батзандан айхгүй байна

2017 оны 11-р сарын 15 өдөр, 14 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
batzandannn

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод хүсэлт гаргажээ. Учир нь БНСУ-д суух Элчин сайдаар дэвшиж байгаа Б.Хурцыг томилох асуудлыг хойшлуулах, томилгооны асуудлаар УИХ нээлттэй сонсгол явуулах нь зүйтэй гэж үзсэн тул ийнхүү хүссэн байна. УИХ-ын 21 гишүүн нээлттэй сонсгол хийхийг дэмжсэн тул Ж.Батзандан албан ёсоор УИХ-д ханджээ.  Ж.Батзандан гишүүн “Нийтийн сонсгол бол Монгол Улсын хуулийн дагуу хийгдэж буй үйлдэл. Нийтийн сонсголын тухай хуулийн 10.10.1-т  “УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан бол томилгооны сонсголыг явуулна” гэсэн заалт бий. Энэ хүрээнд би санаачлага гаргаж, нийтийн сонсгол явуулахыг хүсч байгаа” гэлээ. Нийтийн сонсголын тухай хуульд зааснаар сонсголыг 14 хоногийн дотор товлон хуралдуулах ёстой. Шаардлагатай бол байнгын хороо болон дэд хорооны дарга нээлттэй сонсголыг яаралтай зохион байгуулж болдог байна.  Нээлттэй сонсгол хийхийг дэмжиж, гарын үсэг зурсан гишүүдийн гурав нь Ардчилсан нам, 19 нь МАН-ын гишүүд байна. Элчин сайдад нэр дэвшиж байгаа Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийхийг дараах гишүүд дэмжжээ. Ж.Энхбаярыг дэмжиж байгаа доорх гишүүдэд Б.Хурцаас жийрхэх “но” байхгүй аж.

  • УИХ-ын гишүүн Л.Болд
  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан
  • УИХ-ын гишүүн Н.Амарзаяа
  • УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан
  • УИХ-ын гишүүн Б.Болорчулуун
  • УИХ-ын гишүүн Ц.Гарамжав
  • УИХ-ын гишүүн Б.Жавхлан
  • УИХ-ын гишүүн С.Жавхлан
  • УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг
  • УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
  • УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
  • УИХ-ын гишүүн Г.Солтан
  • УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат
  • УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
  • УИХ-ын гишүүн Х.Баделхан
  • УИХ-ын гишүүн О.Батнасан
  • УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
  • УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар тус тус гарын үсэг зуржээ.

Монголын тагнуулын болон Авлигатай тэмцэх газрыг нэлээд хугацаанд тэргүүлсэн Б. Хурцаас манай улстөрчид, олигархиуд,авлигачид,бизнес эрхлэгчид зэрэг ер нь “мөнгөлөг”,бэл бэнчин зузаан хүмүүс айн чичирдэг бололтой. Тэдний нууцыг мэддэг Б.Хурцтай үг сөргөх хэрэггүй гэж бодож явдаг нь илт. Үүнийг Ж.Батзандан өчигдөрхөн тасхийтэл хэлж,олон хүний зүрхэнд шар ус хуруулав. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Б.Хурцыг албан тушаалаас нь холдуулсан. Гэтэл дээдсүүд Б.Хурцыг  албан тушаалаасаа огцроод “газардаж” амжаагүй байхад нь  БНСУ-д суух элчин сайдаар томилохоор болсон.  “Хаалгаар гарсан хүн тооноор орж ирэв” гэдэг шиг Б.Хурц хэмээх тагнуулч эр төрд хэрэгтэй зайран юмсанж.  Хэдэн жилийн өмнө Б.Хурцыг  “Франц, Англи, Герман зэрэг гурван улсын хил дамнуулан хүн хулгайлсан хэрэгтэн. Германд шоронд хоригдож байгаад ирсэн”,хүн зодсон,  гэмт хэрэгт холбогддог ч “уснаас хуурай гардаг”   гээд л шуугиж байсан. Гэтэл удаагүй байтал АТГ-ын дэд дарга болгосон. Дараа нь Тагнуулын газрыг толгойлох хүн  гээд суудлыг нь өөрчилсөн. Энэ мэт түүнтэй холбоотой үлгэр домог шиг яриа олны дунд яригдсаар байдаг. Өнгөрснийг эргэн дурсахын учир нь  Б.Хурц гэдэг хүний өөдөөс сөргөлдөх зоригтон Монголд байхгүйтэй холбоотой. Б.Хурцтай харгалдвал өөрийнх нь зөөлөн суудал,тансаг амьдрал, эд баялаг,амь нас нь ганхчих гээд хэцүүддэг ч байж болох. Харин энэ удаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан түүнээс “ял асууж” магадгүй нь. Юу болохыг харах л үлдэв.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (27.123.214.***)
    2017/11/16 10:15

    haha shal hudlaa, dotroo aisan shaasan

    (0) (0)