120 метрийн гүнд нурангид даруулсан дөрвөн иргэний амийг аварлаа

2017 оны 11-р сарын 15 өдөр, 10 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
23559712_1520083498060381_4507014333635839034_n-702x336

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15:56 цагт ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид иргэн Э-гийн  уурхайд нуралт үүссэн гэсэн дуудлага ирсэн байна.

Дуудлагаар Уул уурхайн аврах ангийн шуурхай бүлэг ослын газар очиж ажиллан уурхайд хайгуул хийхэд хүчилтөрөгч 19,5%, 25 градусын налуутай, 120 метрийн гүнд дөрвөн иргэн нурангид даруулсан байсан. Аврагчид аврах ажиллагааг шуурхай явуулан нийт гурван цаг орчим ажиллаж, нурангид дарагдсан иргэдийг уурхайн гүнээс эсэн мэнд гарган Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүлээлгэн өглөө.

Ослын дуудлагаар нийт 20 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр аврах ажиллагаанд оролцлоо гэж ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангиас мэдээллээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх