ХЦ-ийн 0131-р ангийн захирагчийн орлогч МУСТА дуучин О.Эрдэнэсүх анхны бие даасан уран бүтээлийн “Содон гурван чулуу” тоглолтоо хийхээр нийслэлд ирээд байна. Өмнийн говьд хилчин залуусыг дуу хөгжим соёл урлагаар сэтгэлзүйг нь соён гэгээрүүлдэг ажилтай О.Эрдэнсүх нь СУИС-ийн Соёлын сургуулийг уртын дуучин, дуу хөгжмийн багш мэргэжлээр төгссөн юм байна. Анхны бие даасан уран бүтээлийн тоглолтонд нь МУГЖ Гэндэндарамын Эрдэнэбат, Лосолын Болдбаатар ХЦДБЧуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ, ардын хөгжмийн “Жонон” хамтлаг ,60 70 80 оны дууг хэн сайн дуулах вэ “Үл тасрах аялгуу” наадмын Гран при шагналт Хилчин бүсгүй Б.Хишигжаргал болон Буриад улсаас ч уран бүтээлч найз нь хүрэлцэн ирж оролцох юм байна.
Хилчин уран бүтээлч О.Эрдэнэсүхийг Содон гурван чулуу, Хилчин заяа, Чамайгаа саналаа, Чамтайгаа байхад гээд олон дуугаар нь үзэгч олон андахгүй. Хамгийн сүүлд Говь нутгийн сүлд дуу хөшөө хүртэл босгосон Тэмээн сүргийн говь дууг Г.Эрдэнэбат гавьяаттай хамтран дуулсан нь үзэгчдийн сэтгэлд хүрсэн уран бүтээл болоод байгаа билээ.
“Содон гурван чулуу” тоглолт энэ сарын 22-нд Монгол бөхийн өргөөнд болох юм байна.
Hts-iin 0131-r angii Ahmad daa amjilt