Шил толь мэт гулгаанаас болгоомжил

2017 оны 11-р сарын 10 өдөр, 13 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gulgaa

Нэвсийтэл орсон цас хайлах нь хайлж, хайлж амжаагүй нь тош болон хөлдөв. Хотын төв хэсэг хальтиргаа гулгаа багатай болсон нь сайн хэрэг. Цас хайлуулдаг бодисыг овоо цацсаны үр гэж хүмүүс талархаж буй. Харин хотын захын замууд хэрэг алга. Хаана л бол хаана тас савж унахаар шил толь болжээ. Өвөл болдгоороо болно. Гялгар гялтгар бүр ихсэнэ. Үүнийг хэлэхийн учир нь болгоомжтой байхыг сануулсных. Өчигдрийн байдлаар тэшиж тэнцэж яваад явганаас унаж бэртсэн хүмүүсийн тоо өдөртөө 100 гарч байна гэж гэмтлийн эмч ярьж байна. Анхааралтай болгоомжтой байхыг иргэн бүр санаж байхыг тэд анхааруулав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх