Сураггүй болсон Д.Сэржмядаг охиныг нийт 500 гаруй хүн хайж байна

2017 оны 11-р сарын 09 өдөр, 17 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
eren

Дорноговь аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн нийт 250 гаруй  бие бүрэлдэхүүн зургаан багт хуваагдан  Сайншанд сумын хэмжээнд Зам-Үүд суманд сураггүй болсон найман настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай Д.Сэржмядаг охин ор сураггүй алга болоод долоо хонож байна.

Охиныг орон даяар эрэн хайж байгаа төдийгүй Замын-Үүд сум, зэргэлдээ сумын нутгаар Онцгой байдлын алба хаагч , орон нутгийн иргэд, цагдаа, тусгай зэрэг нийт 500 гаруй хүн хайж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх