Харуулдан хүлээсэн 20 мянгатайгаа удахгүй учрах нь,ашгүй дээ

2017 оны 11-р сарын 09 өдөр, 15 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
horin myanga

Хүүхдийн мөнгийг өгнө,өгөхгүй гээд байсхийгээд л сенсаац болдог. Өнгөрсөн  намаржин хүүхдийн мөнгөө харуулдсан эхчүүд ашгүй мөнгөтэйгөө золгох нь.  УИХ-ын  2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой шийдвэрээ гаргаснаар гацаанд ороод байсан хүүхдийн мөнгөний санхүүжилт шийдэгдлээ. Энэ оныг дуустал Монголын  бүх хүүхдэд 20 мянган төгрөгийг нь хэл амгүй  олгоход шаардагдах 104.5 тэрбум төгрөгийг 2017 оны төсвийн тодотголд суулгасан. Хүүхдийн мөнгө эх үүсвэргүйгээс өнгөрсөн наймдугаар сараас эхлэн олголт зогссон. Юутай ч Засгийн газрын зүгээс ирэх даваа гаригаас эхлэн 8,9,10 дугаар сарын мөнгийг бяцхан иргэддээ олгож эхлэх  нь. Сар бүр хүүхдэд олгодог 20 мянган төгрөг баячуулд бол “үдийн будаа”.  Харин түүнийг авах гээд хүсэн хүлээж байгаа хүмүүст их мөнгө шүү дээ. Дөрвөн хүүхдийнхээ мөнгөөр бүтэн  сар идэх хүнсээ бэлддэг гэж ядруухан амьжиргаатай эмэгтэй ярьж байсан. 20 мянга учиртай мөнгө дөө.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх