Зургаан найруулагч анх удаа үйлийн үрийг тал талаас нь үзүүлсэн кинонд хамтарна

2017 оны 11-р сарын 09 өдөр, 15 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
23416145_1231832363614926_1491078435_n

Монголын кино урлагийг хөгжүүлэх гэж зүтгэж яваа залуухан зургаан найруулагч “Карма” буюу үйлийн үр сэдвийн дор хамтран уран бүтээл туурвихаар зориг шулууджээ. Тэд “Хязгааргүй үнэн худлын дунд гагцхүү үйлийн үр оршино” хэмээн  хүний сайн, муу хийсэн үйл бүхэн гурван цагийн амьдралд харилцан уялдаатай болохыг уран бүтээлээрээ харуулахаар шийдсэн байна. Найруулагчдын багийг танилцуулъя.

 Б.Ганболд /Хамба студи/,Ш.Доржсүрэн /ДОЗ энтертайнмент/,Ч.Ганзориг /Монголфильм студи/,

Ч.Батбаяр /Мазаалай студи/,П.Дэлгэрбаяр /Абсолют студи/,Б.Чингүүн /ЕСҮ фильм/ нар юм.

Зургуул хамтран ажилласан сонирхолтой уран сайхны киногоо шинэ оны өмнө гаргахаар төлөвлөжээ. Үзэгчид нэг киноноос зургаан өөр өнгө, зургаан өөр санааг хүлээн авах болно гэдгийг тэд амалж байна. Нийгэмдээ эерэг, зөв мэдээллийг түгээхээр нэгдсэн найруулагч нар ашиг олохыг чухалчлаагүй гэдгээ ам бардам ярьж байна. Тэдний хувьд  “Үйлийн үр” сэдвийг ямар жанраар гаргах вэ гэдгийг сугалаагаар шийджээ. Өөрөөр хэлбэл, тэд триллер, драма, эротик гэх мэт зургаан өөр жанраар нэг сэдвийг илэрхийлэн гаргах юм. Олны сэтгэлд нийцсэн даацтай бүтээл төрөх нь дамжиггүй гэж мэргэжлийнхэн найдлага тавьж буй.

 Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх