17-19 насны залуус банк дээрэмдэх гээд баригджээ

2017 оны 11-р сарын 09 өдөр, 14 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
haan

Өчигдөр  буюу 11 дүгээр сарын 8-ны  19.20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Шөнийн зах” худалдааны төвд байрлах Хаан банкинд дээрмийн хэрэг гарчээ. Банкинд багтай, буутай гурван этгээд халдаж, банкны ажилтанд буу тулган дээрэмдэхийг завдсан байна. Цагдаагийнхан шуурхай ажилласны үр дүнд өнөө өглөө сэжигтэн этгээдүүдийг баривчилжээ. Банк  дээрэмдэхийг завдсан сэжигтнүүд нь 17-19 насны залуус аж. Тэд нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2.2.-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх