Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 3-р ангийн сурагч Дашдуламын Сэржмядаг 2017 оны 11-р сарын 02-ны өдөр хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсон тул Монгол улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна. Мөн охиныг үзсэн харсан хүмүүсийн мэдээллийг 5 сая төгрөгийн төлбөртэйгээр авахаар Замын-Үүд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс шийдвэрлэсэн билээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдаа, онцгой байдлын бие бүрэлдэхүүн охины ээж аав, гэр бүлийнхэн, нутгийн иргэд бүхий л боломжийг ашиглан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа боловч ямар нэгэн таамаг сэжүүр олоогүй байна. Иймд Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл болон тус тойргоос УИХ-д сонгогдсон Б.Дэлгэрсайхан гишүүний зүгээс охиныг олоход зориулж баттай эх сурвалжаас мэдээлэл өгсөн тохиолдолд төлбөрийг 50 сая төгрөгөөр үнэлэхээ зарлаж байна. Мэдээлэл авах утас: 70527102, 96388102
Сураггүй алга болсон Д.Сэржмядаг охины мэдээлэлд Б.Дэлгэрсайхан гишүүн 50 сая төгрөг амлалаа
2017 оны 11-р сарын 09 өдөр, 13 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
амьд байгаад олдоосой гэж дотроо хүсэх юм хайжбайна гээд мөрийг баллаад хаячлаа гээд бичсэн байна үнэн байх өөр тандалтын арга хэрэглэж болоогүй юм уу