Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо (МҮЭХ)-ны 22-р Их хурал өчигдөр болж, ерөнхийлөгчөө сонголоо. Хуралдаанд оролцсон гишүүдийн 64,1 хувийн саналаар МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар улиран ажиллахаар болсон байна.
МҮЭХ дөрвөн жилд нэг удаа хуралдаж, холбооныхоо ирэх дөрвөн жилийн зорилт, хөтөлбөрөө батлахаас гадна ерөнхийлөгчөө сонгодог уламжлалтай. Энэ удаагийн их хуралд аймаг, нийслэлийн 22 холбоо, 36 гишүүн байгууллагын 281 төлөөлөлгч оролцжээ.