Жуулчдыг урин дуудах нигууртай гэх хөшөөг арай л үнэтэй босгосон бололтой

2017 оны 11-р сарын 08 өдөр, 17 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ulaanbaatar

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан  “Улаанбаатар” үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийн нээлт хэд хоногийн өмнө сүртэйеэ болсон.  Улсын драмын эрдмийн театрын дэргэдэх Ю.Цэдэнбалын талбайд босгосон хөшөөг үзэх гэж жуулчид олон олноороо зорин ирнэ гээд л байсныг бодож тийш очив.

Дэлхийн хотууд өөрсдийн брэнд логог бий болгож сурталчилгаандаа ашиглан тухайн хотыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлдэг  юм гэсэн. Нидерландын нийслэлд байдаг ийм хөшөөг жилд 18 сая хүн ирж үздэг юм гэсэн.  БНСУ-ын Сөүл хотын Хан мөрний эрэг дээрх хөшөө бас л олныг даллан дуудаг бололтой. Манай хөшөөг С.Батболд дарга болон нийслэлийн удирдагчид   их л бэлэг дэмбэрэлтэй,  ер бусын  уран бичлэгтэй гээд л үгээ олж ядан магтаж байсан.  Час улаан өнгө нь хүний анхаарлыг татаж дулаан таатай сэтгэгдэл төрүүлж,харсан үзсэн хүн бүхэнд баяр баясгалан авчрах нигууртай гэсэн. Улаан хөшөөг үзэх гэж жуулчид Монгол руу цувах болтугай.

Гэвч хөшөөг харахад 29 сая төгрөгөөр босгосон  11 үсэгнээс бүтсэн нь  арай л их үнэтэй юм гэж хамгийн түрүүнд бодогдсон.

ulaanbaatar1

Хөшөөг сонирхож яваа хүмүүсийн ярих нь  1 мм-ийн нимгэн лист төмрөөр гагнаж хийжээ. Үсэгний өндөр 1,2-1,5 метр юм байна Суурийг нь мөн л 2 мм-ийн лист төмрөөр хийжээ Нэг лист хавтггайгаараа 35-65 мянган төгрөг байдаг гээд тооцохоор уг хөшөөнд 30 лист орсон болов уу гэж хүмүүс ярилцана. Суурь хэсэгт 54 ширхэг лед гэрэл суулгажээ. Нэг бүрийн үнэ нь 100 айлын барилгын зах дээр 8-10 мянган  төгрөгийн үнэтэй аж. Тэдгээр үсгийг хийхэд CNC плазм зүсэгчээр ганц өдрийн дотор зүснэ.  Зүссэнээ тусгай гагнуураар 2-3 өдөр гагнана гэж мэргэжлийн бололтой хүн хэлэв. Цахилгаан монтажны ажил сүртэй юм биш өдрийн хугаст хийчихдэг гэнэ. Хөшөө 29 сая төгрөгийн үнэтэй гэдэг арай л дэнджээ. Ханатал их мөнгө зарлаа гэхэд ажлын хөлстөйгөө  6,7 саяас хэтрэхгүй гэж тооцвол хотын дарга ба түүний нөхөд үлдсэн 22 саяыг хуваагаад цохьчихжээ, янз нь. Төрийнхний бизнес үнэхээр ашигтай байдгийг хөшөө үзэж яваа хүмүүс дуу алдан ярьцгааж байна лээ,эрхэм дээдсүүд минь.

ulaanbaatar2

Н.Дөл

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх