2017 оны 11 дүгээр сарын 06-ны 20 цагаас 11 дүгээр сарын 07-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг цас орно, өдөртөө үүл багасна цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 1-3 хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө 9-11 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.