Нийтийн дууны төрөлд хүчтэйхэн гарч ирж байгаа дуучин бол Бямбасүрэнгийн Эрдэнэхүү билээ. Түүний хувьд олон сайхан уран бүтээл туурвиж өөрийн гэсэн фэнүүдтэй болсон нэгэн. Тэгвэл дуучин залуу 11-р сарын 09-ний өдөр Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа өөрийн анхны бие даасан тоглолтоо фэнүүдтэйгээ хамт хийхээр болжээ. Түүний анхны бие даасан тоглолтод урилгаар МУГЖ Ц.Төвшинтөгс, МУГЖ Ц.Ерөө, Ардын жүжигчин Д.Самбуу болон МУСТА Б.Энхмэнд, Э.Төрмандах, Д.Цогтбаяр, П.Жимсээ тэргүүтэй дуучид болон Үндэсний хөгжмийн Алтан ураг хамтлаг, Хошин элэглэлийн Пароди хамтлагууд оролцох юм. Мөн тоглолтыг зорин ирсэн үзэгчид дундаас аз нь шовойсон аавын хүүд эмээлтэй хазаартай морь бэлэглэнэ гэнэ шүү.