МҮЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн рейтинг судалгааг Б.Мягмар тэргүүлжээ

2017 оны 11-р сарын 06 өдөр, 11 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
23314413_10159524608990453_1938727398_o

Монгол-Германы хамтарсан “Про капитал” төвөөс “Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны үйл ажиллагаанд судалгаа хийжээ. Тус төвөөс МҮЭХ-ны гишүүн 2100 иргэнээс дараах асуулгаар санал авчээ. Үүнд:

1. “Та МҮЭХ-ны үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байдаг уу” гэсэн асуултад 52,1 хувь нь “Сэтгэл ханамжгүй” гэж хариулсан бол 26,2 хувь нь сэтгэл ханамжтай, 21,7 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.

2. “Цалингаа нэмүүлэх багш эмч нарын тэмцлийг дэмжиж байна уу” гэсэн асуултад 45 хувь нь дэмжиж байна, 36 хувь нь дэмжээгүй бол 16 хувь нь мэдэхгүй хэмээн хариулсан байна.

3. МҮЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Амгаланбаатар, С.Гэрэлмаа, Б.Мягмар нарын рейтингийг судлахад санал асуулгад оролцсон нийт иргэдийн 57,2 хувь нь Б.Мягмарыг дэмжсэн бол 25,3 хувь нь С.Гэрэлмааг, 17,5 хувь нь Х.Амгаланбаатарыг дэмжсэн байна.

Дашрамд дурдахад дээрх судалгааг гаргасан “Про капитал” төв нь нийгэм, эдитйн засаг, улс төрийн цогц судалгааг хамгийн бодитойгоор гаргадаг гэдгээрээ үнэлэгддэг юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх