Монголын ҮЭ-ийн холбооны XXII дугаар их хурал энэ сарын 8,9-ний өдрүүдэд болох бөгөөд их хурлын бэлтгэл ажил хангагдаад явж байгаа талаар өмнө нь тус холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдээлж байсан. Гэвч энэ удаагийн их хурлаараа хэлэлцэх асуудал болон Ерөнхийлөгчөө сонгох ээлжит сонгуулийнхаа талаар санаатайгаар нууцалж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн журмаа гишүүддээ мэдээллээгүй, мөн өчигдөр буюу 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цаг 30 минутанд МҮЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн материал хүлээн авах хугацаа өнгөрсөн ч хэн хэн нэр дэвшиж буй талаар гишүүдэд ямар ч мэдээлэл өгөөгүй байна.
ХАВСРАЛТ: