Нью-Йорк хотод террорист халдлага болов

2017 оны 11-р сарын 01 өдөр, 16 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
new

АНУ-ын Нью-Йорк хотын доод Манхэттен дүүрэгт ачааны машинтай этгээд  унадаг дугуйн зам руу гэнэт давхин орж найман хүнийг дайрч амийг нь  хөнөөж, 11 хүнийг гэмтээж бэртээлээ гэж ВВС агентлаг мэдээлэв. Гэмт этгээд ачааны машин түрээсэлсэн байжээ.

Энэ хэрэг орон нутгийн цагаар мягмар гаригийн үдээс хойш 3:00 цагийн үед болсон байна. Нью-Йорк хотын дарга Билл де Блазио болон цагдаа,мөрдөх товчооны ажилтнууд  уг халдлагыг “террорист халдлага” гэж үзэж байна.

Цагдаа нарын мэдэгдэж буйгаар,  гэмт этгээд  явган зорчигчид болон унадаг дугуйтай хүмүүсийг дайрсныхаа дараа машинаасаа буу барин гарч иржээ. Энэ үед  цагдаа нарт түүнийг буудахаас өөр арга байсангүй. Гэмт этгээдийг  шархдуулж, баривчилсан байна. Сэжигтэн этгээдийг  Сайфулло Сайпов гэдэг бөгөөд 29 настай. Тэрээр   2010 онд АНУ-д цагаачлан ирснийг цагдаа нар тогтоожээ. Эх сурвалжуудын ярьснаар, тэр этгээд арабаар “Аллах Акбар” буюу “Аллах бурхан бол аугаа” хэмээн  хашгирч байсан аж. Цагдаа нар хэргийн газарт ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх