Монгол Улсын Засгийн газар, Монголын мэргэшсэн холбооны нэгдсэн зөвлөл болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрыг “ААА” зэрэглэлийн тогтвортой үйл ажиллагаатай байгууллагаар нэрлэж “Алтан гэрэгэ” гардууллаа.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгуулага нь 75 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ цаг тухайд нь төлж, ажилтан албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангаж ирсэн тул энэхүү хүндэт шагналыг олгосон байна.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрыг “ААА” зэрэглэлийн тогтвортой үйл ажиллагаатай байгууллагаар нэрлэжээ
2017 оны 11-р сарын 01 өдөр, 10 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )