“Монгол HD”-ийн “Нүүдэл,шийдэл” нэвтрүүлгээр Хөгжлийн Банкны Чингис болон бусад бондын зээл, түүний эргэн төлөлт ямархуу байгааг тал талын эх сурвалжуудыг байлцуулан ярилцсан телевизийн хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Сангийн яамны Санхүүгийн зах зээл,даатгалын хэлтсийн дарга Н.Мандуул, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат, эдийн засагч Т.Доржханд, МИАТ компанийн Санхүү эрхэлсэн дэд захирал И.Даваасүрэн, Монцемент Билдинг Материалс компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Мөнхбат нар оролцсон.
Чингис бондыг тухайн үеийн Засгийн газар эдийн засгийн хөгжлийг сэргээх зорилгоор гаргасан. Дэлхийн эдийн засгийн хямрал болон Монгол Улсын ирээдүйд төлөвлөгдөж буй хөгжлийн гарцын тэнцвэрийг зөв хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Сангийн сайд мэдэгдэж байсан. Дунд хугацааны таван тэрбум ам.долларын бондын эхний үе шат буюу 1.5 тэрбум ам.долларын бондыг Засгийн газраас гаргаж их бүтээн байгуулалтын ажилд зориулахаар шийдвэрлэсэн билээ. Өмнө нь гаргаж байсан Засгийн газрын баталгаатай бондуудыг халамж, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулж байсан бол энэ удаад хувийн хэвшлийн секторт байгаа бэлэн төслүүдийг дэмжих, экспортыг дэмжих, арилжааны банкны зээлийн хүүг бууруулахад чиглэж байгаагаараа илүү алсын хараатай том зорилго дэвшүүлсэн.
Макро эдийн засаг гэхээр л мах, гурил, бензин шатахуун ярихаас татгалзаж арай том зургаар улс орны эдийн засгийг тольдон харах болсныг эдийн засагчид онцолж байсан.
Уг хэлэлцүүлгээр Чингис бондоос зээл авч үр бүтээлтэй ажиллаж байгаа Монцемент Билдинг Материалс компанийн цементийн үйлдвэрийн тухай мэдээлэл өөрийн эрхгүй анхаарал татав. Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт жилд нэг сая тн цемент үйлдвэрлэх орчин үеийн шилдэг технологи бүхий хуурай аргын хүчирхэг үйлдвэрийг барьж байгуулаад 2015 оноос бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэлсэн тухай сайхан мэдээ олны сонорыг мялааж байсан билээ. Гэтэл “сайны хажуугаар саар” гэгчээр эх сурвалж, судалгаа нотолгоогүйгээр компанийн нэр хүндийн эсрэг зах зээлийн шударга бус өрсөлдөөн газар авч хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийтийн сүлжээгээр буруу ташаа мэдээллийг түгээж байгаа нь бүтээн байгуулалт хийгээд, цементээ үйлдвэрлээд, эдийн засагтаа хувь нэмрээ оруулаад яваа үйлдвэрлэгчидийн урмыг хугалдаг тухай Монцемент Билдинг Материалс компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Мөнхбат ярьж байлаа.
Монцемент Билдинг Материалс компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Мөнхбат: Үндэсний үйлдвэрлэгч “Монполимет” ХХК болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны (EBRD) хамтарсан хөрөнгө оруулалттай “Монцемент Билдинг Материалс” ХХК нь 2015 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн хэрэглэгчдэд европ стандарт хангасан шинэлэг бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлсээр байна. Тус компани Хөгжлийн Банкнаас авсан 65 сая долларын зээлийн 33.3 сая долларын үндсэн зээл,12.6 сая долларын зээлийн хүүг төлж байгаа нь нийт зээлийнхээ 60 хувийг төлөөд байгаа, мөн зээлээ хугацаанаас нь өмнө урьдчилан төлж байгаагаа хариуцлагатайгаар мэдэгдсэн.
Мөн тэрээр шинээр үйлдвэр байгуулж,бүтээгдэхүүн үйлдвэрлэж их ажлын ард гарч яваа хамт олны ажил үйлс өөдрөг байна. Улсынхаа эдийн засагт өөрийн хувь нэмрээ зориулж,хүндрэл бэрхшээлийн ард хөлс дуслуулан гарч явахад хэвлэл мэдээллээр элдэв гүтгэлэг тарааж байгаа нь компанийн нэр хүндийг гутаахаас илүүтэй хамтран ажилладаг олон улсын байгууллагуудын итгэл найдварыг сэвтүүлэх муу талтайг Д.Мөнхбат захирал онцолж байсан. “Монцемент” төсөл дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эко үйлдвэр болсон. Тэнд 1000 гаруй инженер техникийн ажилчдыг ажлын байраар хангаж, орон сууцтай болгосон байна. Үйлдвэрийн хаягдал халуун хийг ашиглан дахин боловсруулалт хийж 5 мегаватт эрчим хүч гаргадаг Монгол улсад байхгүй шинэ технологитой үйлдвэрийг мөн барьж байгуулжээ.Үйлдвэрийн хөргөлтийн ситемээс гарсан болон ахуйн бохирдолтой усыг 90 хувь хүртэл цэвэршүүлэн үйлдвэрийнхээ хөргөлтийн систем болон зам талбай, ногоон байгууламжийн усалгаанд ашигладаг эко технологи нэвтрүүлсэн гээд давуу тал их байгаа аж.
МУ-ын Хөгжлийн Банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат: “Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компаний 200 сая долларынхаа 100 саяыг төлчихсөн байгаа. “Монцемент” компани 65 сая ам.долларын зээл аваад, өнөөдрийн байдлаар хугацаанаас нь өмнө төлөлтүүдээ хийгээд, 32 сая орчим ам.долларын үлдэгдэлтэй байна. “Монцемент”, МАК-ийн цементийн үйлдвэр төслүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гарсан зөвлөмжийн дагуу гарсан Чингис бондын хөрөнгөөс зарцуулсан цөөхөн төслүүд юм. Тухайн үед ҮАБЗ-өөс нэг доллар цаанаа дахин 2-3 доллар авчрах тийм төслүүдийг санхүүжүүлэх чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл төслийн 20-30 хувьд л бондын мөнгийг оруулаарай, үлдсэнийг нь төсөл санаачлагч, мөн гадаадын банк санхүүгийн байгууллагаас санхүүжүүлээрэй л гэдэг чиглэл өгсөн. Яг энэ чиглэлийн дагуу төслөө амжилттай хэрэгжүүлсэн компани бол “Монполимет”-ийн Монцемент төсөл байна” хэмээн тодотгож байв.
Энэ бүгдээс харахад Монцемент Билдинг Материалс ХХК нь МУ-ын Хөгжлийн Банкнаас авсан зээлээ эх орныхоо эдийн засгийн хүндрэлтэй байгаа цаг үед хугацаанаас нь өмнө түрүүлж төлж байгаа нь бусад зээлдэгчдэд үлгэр жишээ болж байгааг харж болохоор байна. Зээлээ төлөхгүй байгаа, хугацаа хоцрогдуулж байгаа гэдэг мэдээллүүд ор үндэсгүй гэдгийг Хөгжлийн Банк болон компанийн эх сурвалжууд нотоллоо.
Н.Дөл
Сайхан мэдээ байна.Ажлын улам их амжилт хүсье! “Эзэн хичээвэл заяа хичээнэ”
Том бүтээн байгуулалт хийсэн хүнийгГарамжав гуайг мөнч их доромжилсондоо Тэр хүмүүс уучлал гуйх хэрэгтэй
Өөрсдөө хийж бүтээсэн юмгүй байж бодитоор хийж бүтээж байгаа хүнд атаарахдаг баримт нотолгоогүй худал хуурмаг мэдээлэл тараадаг том бүтээн байгуулалт хийж байгаа хүнд тохиолддог бага зэрэг алдаа дутагдалыг их төвийлгөн худлаа сүр бадруулан бичдэг хүмүүс нилээд байх юм Ийм зан бидэнд хэрэггүй баймаар Хийж бүтээж байгаа нэгнээ сэтгэлийн дэм өгч урам зоригийг нь сэргээж байгаач гэж хэлмээр байна
Saihan l medee bna shuudee
Hudlaa humuus hudlaa ih demiireh yumaa. Oorsdoo huruu ch hudelgej uzeegui yumnuud dandaa har bar hudlaa unen yum bichij humuusiig hyamruulj baina. Hudal yum bichsen humuusiig huuliar shiitgej torgoj baimaar bainaa. Arai dendej baina!